Нүүр хуудасМэдээХятадын сагсан бөмбөгийн холбоо лигүүдийнхээ тоглолтыг цуцаллаа

Хятадын сагсан бөмбөгийн холбоо лигүүдийнхээ тоглолтыг цуцаллаа

Коронавирусийн тархалтаас урьдчилан сэргийлж бүх багийн бэлтгэл цугларалтыг хориглосон тул тус лигийн ихэнх гадаад дасгалжуулагч, тамирчид Хятадыг орхин явсан байна. CBA буюу Хятадын сагсан бөмбөгийн холбоо эрэгтэй, эмэгтэй лигүүдийнхээ улирлын тоглолтуудыг цуцалж буйгаа зарлалаа.

Хятадын лигт Жереми Лин, Лэйнсе Стефенсон, Тай Лавсон, Брэндон Басс, Жэрад Саллинжер зэрэг NBA-ийн хуучны тоглогчид тоглож байсан байна. Одоогийн байдлаар улирлын тоглолтууд хэзээ үргэлжлэх талаар шийдвэр гараагүй ч гуравдугаар сард үргэлжилнэ хэмээн таамаглаж байна.

Мөн FIBA буюу Олон улсын сагсан бөмбөгийн холбооноос Хятад улсад зохион байгуулагдах байсан Токио-2020 зуны олимпийн наадмын эрх олгох тэмцээнийг Сербийн нийслэл Белград хот руу шилжүүлжээ. Тус холбооны мэдэгдэлд “Хятад улсад түгээмэл тархаад буй коронавирусийн улмаас тамирчид болон багийн гишүүдийн аюулгүй байдлыг хангах үүднээс FIBA-ийн удирдах хорооноос Хятад улсад зохион байгуулагдах тэмцээнийг Белград хот руу шилжүүлэхээр шийдлээ” гэсэн байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН