Хятад вакцины эхний тунгаа хийлгэсэн хөхүүл ээж нас барсан талаар түүний охин фэйсбүүктээ мэдээлжээ. Тэрбээр манай ээж дөнгөж төрөөд удаагүй байсан. Гэтэл вакцины тунгаа хийлгээд нэг хоноод 44 хөн насандаа тэнгэрт халилаа гэсэн юм.

Вакцины тухайд анх иргэдэд хийлгэх эсэх нь сайн дурын асуудал гэж байсан боловч сүүлд засгийн газраас вакциндаа эсрэг заалттайгаас бусад тохиолдолд яаралтай хамрагдахыг шаардах болсон.
Түүгээр ч зогсохгүй зөвхөн вакцинд хамрагдсан иргэдэд үйлчилгээний салбаруудыг нээлттэй байхаар зохицуулж, орон нутагт зорчих болон бусад эрхийг хязгаарлах тухай асуудал хөндөгдөж эхэлсэн билээ.
Мөн хөхүүл ээжүүд хийлгэж болно гэдэг зөвлөмжийг ЭМ байгууллагаас өгч байгаа юм.