Хятадын хэд хэдэн томоохон үйлдвэрүүд амны хаалт үйлдвэрлэж эхэлжээ. Тэдний дотор Apple компанийн үйлдвэрлэлийг хариуцдаг Foxconn компани өчигдөр өөрийн сошиал хуудсанд мэс заслын зориулалттай амны хаалтыг Шэнжэнь дэх үйлдвэртээ туршилтаар хийж эхэлснийг мэдээлжээ.
Хэрвээ туршилт амжилттай болбол энэ сарын сүүлээр өдөрт хоёр сая амны хаалт үйлдвэрлэн гаргадаг болох гэнэ.
Foxconn эхлээд өөрийн ажилчдад зориулан амны хаалт үйлдвэрлэж байсан ч сүүлдээ гадаад зах зээлд гаргахаар шийдсэн байна. Тус компанийн Хятад дахь үйлдвэрүүдэд олон зуун мянган хүн ажилладаг байна