Нүүр хуудасМэдээХҮНСНИЙ ИНЖЕНЕР: Жүрж идэхдээ хальсыг нь зүгээр л хаячихдаг юм биш биз

ХҮНСНИЙ ИНЖЕНЕР: Жүрж идэхдээ хальсыг нь зүгээр л хаячихдаг юм биш биз

Жүржний хальс нь жүржний зөөлөн эдээс 4 дахин их эслэгийн агууламжтай, полифенол буюу антиоксидантуудаар нэн баялаг. Антиоксидант чанар нь тосны исэлдэлтийг бууруулдаг ба үүнийг юу гэж ойлгож болох вэ гэхээр хөгшрөлтийг удаашруулна аа гээд энгийн ойлгочихвол зүгээр.

Чөлөөт радикал энэ тэрийг ойлгох жаахан төвөгтэй.

Жүржийн хальс нь хоолны, эмийн, тосны гэх мэт маш олон хэрэглээтэй. Өвөрмөц амтаараа хоолны чимэг болж байдаг, тогооч нар жүржийн хальсыг махан дээрээ үрж байхыг харсан байх.

Мөн өвөрмөц найрлагууд нь төрөл бүрийн эмийн үйлдвэрлэлийн түүхий эд болдог бол хальснаас нь жүржийн эфирийн тос ялган авч бактерийн эсрэг эм, угаалгын нунтагны анхилам үнэр гаргах, шүдний эмчилгээ гэх мэт маш өргөн хүрээнд хэрэглэдэг.

Жүржний хальс барьчихаад гарнаас үнэр нь салдаггүй нь энэхүү үнэр эфирийн тостой холбоотой, хуушуур барьчихаад гараа үнэртэхээр хуушуурны үнэр салдаггүй шиг.

Манайхан бол хаа нэгтээ халаагуур дээрээ хальсыг нь тавьж үнэртүүлж байгаа харагддаг, бусдаар бол хэрэглэж мэдэхгүй дээ.

Нэг гоё жор байдаг даа. Солонгос жүржийн хальстай цай байдаг. Жүржийн хальсыг маш нимгэн хэрчээд зөгийн балтай холиод хэрэглэж болно, зөгийн балтай хольсон тул муудна гэж айлтгүй ээ.

Жүржийн хальс их алдартай, хатаамал хальснууд, хальсны нунтгууд хөөрхөн үнэтэй зарагдана шүү дээ. 100 гр жүржийн хальс л гэхэд 420 IU А аминдэм агуулдаг гэдэг багахан тоо биш шүү

Жүржээ идээд хальсаар нь хоол цайгаа амтлаад идчих

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН