16.1 C
Ulaanbaatar
Мяг, 03 8 сар 2021 14:36:49
Нүүр хуудасМэдээХүн ам, орон сууцны Улсын ээлжит тооллого 2020 оны нэгдүгээр сарын 9-15-ны...

Хүн ам, орон сууцны Улсын ээлжит тооллого 2020 оны нэгдүгээр сарын 9-15-ны хооронд явагдана

Монгол Улсын Хүн ам, орон сууцны улсын ээлжит тооллогыг 2020 оны нэгдүгээр сарын 9-15-ны хооронд орон даяар нэгэн зэрэг явуулахаар боллоо. Энэ асуудлаар тооллогын Улсын комисс хуралдаж Хүн ам, орон сууцны 2020 оны ээлжит тооллогын талаар хэлэлцсэн. Улсын комиссын дөрөвдүгээр хуралдаанаар Хүн ам, орон сууцны 2020 оны ээлжит тооллогын бэлтгэлийг эрчимжүүлж, тооллогын сурталчилгааны ажлыг зохион байгуулахыг аймаг, нийслэл, дүүргийн Тооллогын комиссын дарга, Засаг дарга нарт үүрэг болгоод байна.  

Хүн ам, орон сууцны улсын ээлжит тооллогыг явуулснаар засаг захиргааны анхан шатны нэгжийн түвшинд ард түмнийхээ аж байдлыг өрх, иргэн бүрээр тодорхойлж, өнгөрсөн 10 жилийн ололт, амжилтыг дүгнэх, ирэх жилүүдийн бодлого хөтөлбөрийг төлөвлөх суурь мэдээллийг бий болгоно гэж үзэж байгаа юм.

Хүн ам, орон сууцны тооллогын тухай хуулийн 8.3-т заасны дагуу ээлжит тооллогыг товлосон өдрөөс эхлэн долоо хоногт багтаан явуулахаар заасан байдаг. Уг заалтын дагуу Хүн ам, орон сууцны Улсын ээлжит тооллогыг 2020 оны нэгдүгээр сарын 2 дахь долоо хоног буюу 9-нөөс 16-ны өдрүүдэд мэдээлэл цуглуулалтыг явуулах юм. Тооллогын үндсэн үр дүнг 2020 оны 6 дугаар сарын эхээр танилцуулах юм. 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

- Advertisment -

ИХ УНШИГДСАН