Нүүр хуудасМэдээ"Хүчит шонхор* захын замыг нэг чигийн хөдөлгөөнтэй болголоо

“Хүчит шонхор* захын замыг нэг чигийн хөдөлгөөнтэй болголоо

Нийслэлчүүдийн махны хэрэгцээгээ хангахаар голчлон үйлчлүүлдэг  “Хүчит шонхор”, “Дэнжийн 1000” захын чиглэлд замын хөдөлгөөний ачаалал эрс нэмэгдэж түгжрэл үүсээд байна. Энэ нь хүнсээ нөөцлөх гэсэн иргэдээс цуваа хүнсний захуудруу чиглэсэнээс үүдсэн бололтой. 

Тиймээс замын хөдөлгөөний ачаалал түгжрэлийг бууруулах үүднээс  “Хүчит шонхор” худалдааны төвөөс “Судалт төв”-ийн уулзвар хүртэлх автозамын хөдөлгөөнийг нэг чигийн хөдөлгөөнд оруулсан гэж ТЦА-наас мэдээллээ. 

Тус чиглэлд даваа гарагаас эхлэн ачаалал нэмэгдсэн бөгөөд замын хөдөлгөөний ачаалал бууртал нэг чигийн хөдөлгөөнийг хэвээр байлгахаар зохицуулалт хийжээ. 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН