21.1 C
Ulaanbaatar
Ням, 13 6 сар 2021 04:57:03
Нүүр хуудас Мэдээ Хүүхдийн мөнгө, цахилгаан, дулаан, усны төлбөрийн хөнгөлөлт долдугаар сарын 1-нээс зогсоно

Хүүхдийн мөнгө, цахилгаан, дулаан, усны төлбөрийн хөнгөлөлт долдугаар сарын 1-нээс зогсоно

Цар тахлын нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор Засгийн газраас энэ оны долдугаар сарын 1-нийг хүртлэх хугацаанд айл өрх, аж ахуйн нэгжийн ус, цахилгаан, дулааны төлбөрийг төрөөс хариуцаж, хүүхдийн мөнгийг 20 мянгаас 100 мянган төгрөг болгон нэмэгдүүлж олгож байгаа билээ. Уг хөнгөлөлт, халамжийг ирэх сараас зогсоох эсэх асуудлаар Сангийн сайд мэдээлэл өглөө.

Сангийн сайд Б.Жавхлан “Сүүлийн жил хагасын хугацаанд авсан халамжийн чиглэлийн үйл ажиллагааг бүгдийг нь зогсооно. Энэ хугацаанд хүүхдийн мөнгийг нэмэгдүүлж, ус, цахилгаан, дулааны төлбөрийг тэглэсэн. Мөн татварын хөнгөлөлт, торгуулийг тэглэсэн.

Цар тахлын нөхцөл байдал, эдийн засагт яаж нөлөөлж байгааг ул суурьтай судалж, эрсдлийн шинжилгээ хийж, хэрхэн шилжилт хийх вэ гэдгийг судлах шаарлагатай байна. Шууд цар тахлын өмнөх суурин дээрээ очих боломж байна уу, эдийн засаг үүнийг даах уу үгүй юу гэдэг дээр шинжилгээ хийж байна. Долдугаар сарын 1-нээс өмнө Засгийн газар үүнийг нухацтай авч үзнэ.

Төсвийн тодотгол нөхцөл үүсээгүй байна. Аль болох төсөвт тодотгол хийхгүй зорьж байгаа” гэв.  

Ийнхүү Засгийн газраас авч хэрэгжүүлсэн хугацаатай арга хэмжээ долдугаар сарын 1-нээс зогссоноор хүүхдийн мөнгийг өмнөхийн адил 20 мянган төгрөгөөр олгож, ус цахилгаан, дулаан, хогны төлбөрөө айл өрх, аж ахуйн нэгжүүд өөрсдөө төлөхөөр болж байна. 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

- Advertisment -

ИХ УНШИГДСАН