1 C
Ulaanbaatar
Мяг, 11 5 сар 2021 23:55:57
Нүүр хуудас Мэдээ Хүүхдийн театраас урлагийн амьдрал нь эхлэсэн Л.Жанчивдоржийг мартах учиргүй ээ

Хүүхдийн театраас урлагийн амьдрал нь эхлэсэн Л.Жанчивдоржийг мартах учиргүй ээ

Лхачинмахын Жанчивдорж 1946 онд Хөвсгөл аймгийн Галт суманд төржээ.
Төмөр замын техникумд суралцаж байсан боловч 1966 оноос Хүүхдийн театрт жүжигчнээр орж урлагтай амьдралаа холбосон байна.
“Элдэв зураг” тоглолтоор үзэгчдийг байлдан дагуулж байсан Жанчивдорж гуай олон жүжигт тоглож, олон ч ТВ-ийн нэвтрүүлэгт оролцсон боловч цөөн кинонд тогложээ.
1980 он “Хүний сайхан сэтгэл” оюутан залуу
1986 он “Нандин эрдэнэ” хөрш Цогоо
1989 он “Хачин хүн” Харцага
1992 он “Бэрсүүт жүрж” кинонуудад тогложээ. Сүүлд өөр кинонд тоглосон байж магад шүү.
Л.Жанчивдорж гуай 1990 онд Монгол Улсын гавъяат жүжигчин гэдэг эрхэм алдарыг хүртсээн.
Өнөөдөр хоёр хүү Ж.Жамъяансүрэн, Ж.Сэнгэдорж нар нь монголын кино урлагт өнгөлж яваа найруулагч нар болоод байгаа билээ.
Энэ сайхан гавъяатыг дурсахад инээд хөөр, онигоогүй бол амтгүй биз ээ.
Урьд олон ТВ байсангүй. Өөрийн нүдээр үзсэн нэвтрүүлэгийг яръя:
“Хөтлөгч Жанчивдорж гуайгаас -Таны хобби юу вэ? гэтэл -За даа надад хобби гээд байх ч юу байхав… Би ч архины шил л цуглуулдаг хүн дээ гэлээ. Сурвалжлагч сандраад булзааруулах гэж хажууд нь сууж байсан жүжигчин Дашхүү гуайгаас -Таны хобби? гэтэл -Би энэ Жанчивдоржид л тусладаг юм гэж хээв нэг харуулж билээ”.
Хоёр сайхан анд байсныг нь үзэгч бид андахгүй ээ. Мартахгүй ээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

- Advertisment -

ИХ УНШИГДСАН