Нүүр хуудасМэдээХүүхдийн 100 мянга, цахилгаан дулаан, усны хөнгөлөлт он дуустал үргэлжилнэ

Хүүхдийн 100 мянга, цахилгаан дулаан, усны хөнгөлөлт он дуустал үргэлжилнэ

Монгол улсын зургаа дахь Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хамгийн эхний ажил ҮАБЗ-ийн анхны хуралдаан болж байна. Хуралдаанаар долоодугаар сарын нэгнээс цуцлагдах халамжуудыг үргэлжлүүлэх эсэхийг хэлэлцэж, эрүүл мэндийн салбарт 668 тэрбум төгрөгийн нэмэлт санхүүжилт олгохоор төсөвт тодотгол хийж байна.

Мөн хүүхдийн 100 мянган төгрөгийн мөнгөн тэтгэмж, ААН, өрхийн цахилгаан дулаан, цэвэр, бохир ус, хог хаягдлын хураамжийн хөнгөлөлтийг 2021 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдөр хүртэл сунгахаар боллоо. 

Харин сайжруулсан шахмал түлшний үнийг 50 хувиар хөнгөлөх арга хэмжээг 2022 оны гуравдугаар сар хүртэл сунгах асуудлыг тус тус тодотголд тусгажээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН