Нүүр хуудасМэдээХүүхэд хамгааллын чиглэлээр 400 гаруй нийгмийн ажилтан ажиллаж байна

Хүүхэд хамгааллын чиглэлээр 400 гаруй нийгмийн ажилтан ажиллаж байна

Хүүхэд гэр бүлтэй хамгийн эхэнд ажилладаг хүмүүс бол нийгмийн ажилтан юм. Нийгмийн ажилтан нь хүчирхийлэл, дарамтад өртсөн болон өртөх эрсдэлтэй хүүхэд, эмэгтэйчүүдийн нөхцөл байдлын үнэлгээг хийж, тэдний аюулгүй байдлыг хангах, хамгаалал ба халамжийн үйлчилгээ үзүүлэх үүрэгтэй тухай тусгасан.

Энэ утгаараа хамтарсан багийн нийгмийн ажилтан нь нийгмийн хамгаалал, халамжийн үйлчилгээ үзүүлэх хуулиар олгогдсон эрх бүхий цөөн мэргэжилтнүүдийн нэг юм. Хүүхэд хамгаалал, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх салбарт гарсан нэг ололт бол нийгмийн ажилтан бусад салбарын мэргэжилтнүүдтэй хамтран багаар ажиллах санаачлага гарч, энэ санаачлагыг хууль эрх зүй болон нийгмийн үйлчилгээний хүрээнд хүлээн зөвшөөрсөн явдал юм.

Хамтарсан багаар ажиллах нь хүүхэдтэй зүй бус харьцах явдалтай тэмцэхэд салбар дундын мэргэжилтнүүдийг оролцуулан, хүүхэд хамгааллын асуудлыг илүү өргөн хүрээтэй хэлэлцэж, нөхцөл байдлын үнэлгээг нарийвчлан хийх, нийгмийн үйлчилгээг чанартай хүргэх, байгууллагуудын болон мэргэжилтнүүдийн уялдаа холбоог хөгжүүлэхэд чухал нөлөө үзүүлж байгаа аж.

Хүүхэд хамгааллын чиглэлээр манай улсад 400 гаруй нийгмийн ажилтан ажиллаж байна.

Нийгмийн ажилтнуудын хувьд тулгамдсан хэд хэдэн асуудал байгаа юм. Тухайлбал, Хүчирхийлэлд өртсөн ба өртөх магадлалтай хүүхдэд Хүүхэд хамгааллын үйлчилгээг бүрэн гүйцэд, тогтвортой хүргэж чадахгүй байна. Мөн анхан шатанд ажиллах хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтангүй, хүний нөөц тогтворгүй байдаг зэрэг хэд хэдэн тулгамдсан асуудал байгаа талаар “Нийгмийн инноваци, түншлэл” үндэсний форумаар хэлэлцлээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН