Монгол Улсын сайд, Хяналт, үнэлгээний Үндэсний хорооны даргын 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн А/12 дугаар тушаалаар хяналт, удирдлагын нэгдсэн цахим систем (shilenkhyanalt.gov.mn)-ийн хэвийн, аюулгүй ажиллагааг хангах зорилгоор системийн шинэчлэл хийхэд шаардлагатай ажлын даалгавар боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулсан.

Тус Ажлын хэсэг /2025.03.13/ хуралдаж, цахим системийн үйл ажиллагаатай холбоотойгоор өнгөрсөн хугацаанд хийгдсэн болон цаашид системийн хэвийн, аюулгүй ажиллагааг хангах чиглэлээр зайлшгүй хийх шаардлагатай болон бусад асуудлын талаар харилцан мэдээлэл солилцлоо.

