Нүүр хуудасМэдээХҮҮХ: Хөдөлмөр, нийгмийн хамгааллын хяналтын улсын (ахлах) байцаагч нарыг чадавхжуулах, мэргэшүүлэх сургалт...

ХҮҮХ: Хөдөлмөр, нийгмийн хамгааллын хяналтын улсын (ахлах) байцаагч нарыг чадавхжуулах, мэргэшүүлэх сургалт болжээ

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Салбарын хяналтын газартай хамтран аймаг, нийслэл, дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар (хэлтэс), Нийгмийн даатгалын ерөнхий газрын хөдөлмөр, хөдөлмөрийн эрүүл ахуй, нийгмийн хамгааллын хяналтын улсын (ахлах) байцаагч нарын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, чадавхжуулах зорилгоор Төрийн хяналт шалгалтын тухай хууль, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, Нийгмийн даатгалын тухай хууль, Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийг хэрэгжүүлэхэд анхаарах асуудлын хүрээнд цахим сургалт зохион байгууллаа.

Хяналт, үнэлгээний Үндэсний хорооны нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Н.Лхагвадорж тус салбарт ажиллаж байгаа улсын (ахлах) байцаагч нар болон Салбарын хяналтын газрын хамт олонд Монгол Улсын сайд, Хяналт, үнэлгээний Үндэсний хорооны дарга Э.Одбаярын мэндчилгээг дэвшүүлж, Үндэсний хорооны үйл ажиллагаа, анхдугаар хуралдаанаас гарсан тогтоол, шийдвэр, хяналт шалгалтын нэгдсэн бодлого, хэрэгжилт, үр дүн, тулгамдаж байгаа асуудлын талаар мэдээлэл өгч, сонирхсон асуултад хариулав.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН