Нүүр хуудасМэдээХөвсгөл нууранд тулган барьсан хашааг буулгажээ

Хөвсгөл нууранд тулган барьсан хашааг буулгажээ

Хөвсгөл нуурын баруун эрэг орчимд нуурын ус руу тулгаж барьсан хашааг өнгөрсөн долоо хоногт буулгасан байна. 

Энэ талаар Хөвсгөлийн улсын тусгай хамгаалалттай газрын дарга Г.Энхбаяраас тодруулахад “Нуурын эрэгт тулгаж татсан хашааг буулгасан. Тухайн бүс нутагт аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжийн зөвшөөрлийн дагуу орц, гарцыг нээх ажлыг хийсэн. Эргийн хамгаалалт онцгой бүсэд ордог учраас нуурын ус руу тулгаж барьсан хашааг буулгах эрхтэй байдаг.  

Хөвсгөл нуурыг тойрсон зарим жуулчны бааз нуурын эрэгт тулгаж хашаа татсан. Мал амьтан, хүн оруулахгүй гэдэг байдлаар эргэн тойрноо хаагаад хашаад байна. Нэг ёсондоо үргэлжилсэн хана хэрэм мэт хаачхаад байсан гэсэн үг. Ингэснээр мал амьтан нуурын уснаас ундаалах боломжгүй болно. 

Тойлогтоос Жанхайн даваа хүртэл бүх амралтын баазуудад аймгийн Тусгай хамгаалалтын захиргаанаас мэдэгдэл өгсөн. Бид хүний өмчид шууд халдаж болохгүй. Иймээс баазууд хоорондоо 3-4 метрийн зайтай байх талаар албан мэдэгдэл хүргүүлсэн гэлээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН