2 C
Ulaanbaatar
Баа, 26 2 сар 2021 02:38:02
Нүүр хуудас Мэдээ Хөгжөөн дэмжигчдийн олон улсын тэмцээнээс манай тамирчид хоёр медаль хүртжээ

Хөгжөөн дэмжигчдийн олон улсын тэмцээнээс манай тамирчид хоёр медаль хүртжээ

АНУ-ын Флорида мужид энэ сарын 2-4-ний хооронд болсон Дунд сургуулийн хөгжөөн дэмжигчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд манай тамирчид тун амжилттай оролцжээ.

Тус тэмцээнд арван улсын баг тамирчид оролцсон бөгөөд манай улсаас Галт шувуу бүжгийн хамтлаг 13 хүний бүрэлдэхүүнтэй оролцсон байна.

Ингээд “Highkick” бүжгийн төрөлд 1-р байр, “Freestylepom” төрөлд 2-р байр, багийн нийлбэр оноогоор 6-р байранд оржээ.

Хөгжөөн дэмжигчдийн бүжгийн спортыг Монголд хөгжүүлэх зорилгоор 2010 онд анх Галт шувуу бүжгийн хамтлагийг байгуулсан байна.

Өнгөрсөн хугацаанд үйл ажиллагаагаа өргөжүүлэн тэлж, бүжгийн сургалт, Монголын Хөгжөөн дэмжигчдийн бүжгийн холбоо зэргийг дэргэдээ байгуулан ажилласан ба Дэлхийн хөгжөөн дэмжигчдийн холбооны 100 дахь гишүүнээр элсэн орсон байна.

Бяцхан хөгжөөн дэмжигчдийн баг өнгөрсөн оны аравдугаар сард Япон улсад болсон олон улсын нээлттэй тэмцээнд оролцож ганзага дүүрэн ирж байсан юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

- Advertisment -

ИХ УНШИГДСАН