Нүүр хуудасМэдээХөдөлмөрийн баатар Э.Бадар-Ууган загасны дэлгүүрт ажиллаж байна

Хөдөлмөрийн баатар Э.Бадар-Ууган загасны дэлгүүрт ажиллаж байна

Монгол улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, ОУХМ Э.Бадар-Ууган БНСУ-д ажиллаж байгаа зураг цахим орчинд таржээ. Ганц түүгээр ч зогсохгүй коронавируст халдварын улмаас гадаад оронд гацсан иргэд хэдэн мянгаар бий. Тэдний нэг нь БНСУ-д гацсан Хөдөлмөрийн баатар Э.Бадар-Ууган болж, тус улсад амьдрах хугацаандаа загасны дэлгүүрт ажиллаж байгаа ажээ.

Энэ тухай тэрээр өөрийн цахим хуудсандаа “Нутаг руугаа буцаж чадахгүй болохоор энд нэг иймэрхүү ажил хийж байна даа. Миний Монголчуудын хөлс энэ гадаад улс оронд хичнээн ихээр урсаж, чамд баяр баясал, гуниг харууслын алийг авч ирэхийг би таашгүй” хэмээн 2020 оны зургадугаар сарын 7-ны өдөр нийтэлсэн байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН