Нүүр хуудасМэдээХөдөө аж ахуйг дэмжих хөнгөлөлттэй зээлийг арилжааны 8 банкаар олгож байна

Хөдөө аж ахуйг дэмжих хөнгөлөлттэй зээлийг арилжааны 8 банкаар олгож байна

Хөдөө аж ахуйг дэмжих хөнгөлөлттэй зээлийг арилжааны Хаан, Хас, Голомт, Худалдаа хөгжил, Ариг, Тээвэр хөгжил, Капитрон, Төрийн банкаар олгож эхлээд байна.

Хөдөө аж ахуйг дэмжих зээлд 380 тэрбум төгрөгийг 3 хувийн хүүтэйгээр арилжааны банкны эх үүсвэрээс олгож Засгийн газраас нийт зээлийн хүүгийн 10.65 нэгж хувийн хүүгийн дэмжлэг үзүүлэхээр шийдсэн.

Хөнгөлөлттэй зээлийн хүрээнд ноолуур боловсруулах үйлдвэрүүдийн суурилагдсан хүчин чадлын ашиглалтыг нэмэх, үйлдвэрлэгчдийг эргэлтийн хөрөнгөөр дэмжих, нэмүү өртөг шингэсэн ноолууран бүтээгдэхүүний экспортыг нэмэхээр 150 тэрбум, үр тариа, тос, тэжээлийн ургамал, жимс жимсгэнэ, хүлэмжийн аж ахуй эрхлэгчид бусад ашигт таримлын тариалалт эрхлэгчдийн эргэлтийн болон тариалах талбай, хураан авах ургацын хэмжээг өсгөх, хүн амын хүнсний хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээр хангах, нөөцийг нэмж, хангамж, үнэ тогтворжуулах, ажлын байр нэмэхээр 100 тэрбум төгрөгийн зээл өгнө.

Мөн төмс, хүнсний ногооны тариалан эрхлэгчдэд 50 тэрбум, ноос бэлтгэл, үйлдвэрлэлд 25 тэрбум, арьс шир бэлтгэл, үйлдвэрлэлд 15 тэрбум, намрын ургацаас ургамлын тос, гурил, тэжээлийн үйлдвэрт улаанбуудай худалдан авахад зориулан 40 тэрбум төгрөгийн тус тус олгох юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН