Засгийн газрын өнөөдрийн ээлжит
хуралдаанаар их дээд сургууль, ЕБС, цэцэрлэгийн хөл хориог ирэх дөрөвдүгээр
сарын 1-ний өдрийг хүртэл сунгах шийдвэр гаргасан байна. БНХАУ-д гарсан шинэ
коронавирусийн халдварын дэгдэлт буурахгүй байгаа учир ийнхүү урьдчилан
сэргийлж, хөл хориог сунгаж байгаа юм.
Засгийн газрын шийдвэрийн талаар Батлан хамгаалахын сайд,
УОК-ийн дэд дарга Н.Энхболд 10.30 цагаас мэдээлэл хийхээр болжээ.