24.1 C
Ulaanbaatar
Баа, 25 6 сар 2021 17:39:40
Нүүр хуудасМэдээХөл хорионы үеэр хүнсний дэлгүүр ажиллахгүй гэж андуурч байгаа учраас үйл ажиллагааг...

Хөл хорионы үеэр хүнсний дэлгүүр ажиллахгүй гэж андуурч байгаа учраас үйл ажиллагааг нь хязгаарлахгүй ААН-үүдийг танилцуулъя

Засгийн газраас 2021 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн 06.00 цагаас 2 дугаар сарын 23-ны өдрийн 06.00 цаг хүртэл нийслэлд Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт хэсэгчлэн шилжүүлэх шийдвэр гаргасан. Харин иргэд олон нийтийн дунд тэг зогсолт хийнэ, эсвэл хүнсний дэлгүүрийн үйлчилгээг хаана гэх зэргээр ташаа мэдээлэлтэй явж байна. Иймээс ажиллах эрхтэй байгууллагын ерөнхий чиглэлийг дахин танилцуулъя.

Үйл ажиллагааг нь хязгаарлахгүй байгууллагууд:

  1. Эрчим хүч, дулаан, усан хангамж, ариутгал, хог хаягдал, нийтийн аж ахуй, инженерийн хангамж
  2. Эрүүл мэндийн байгууллага, эм, эмнэлгийн хэрэгсэл, ханган нийлүүлэх
  3. Улсын онц чухал болон стратегийн ач холбогдол бүхий объект, байгууллага /”УБТЗ” ХНН, “Чингис хаан”, ИНЕГ, түүний харьяа алба салбар, “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудал, “МИАТ” ТӨХК, “Биокомбинат” ТӨҮГ, уул уурхайн салбарын хангалт, Үндэсний дата төвийн нөөц төв, Дипломат төлөөлөгчийн газар, НҮБ-ын суурин төлөөлөгчийн газар, түүний ажилтан, албан хаагчдын 10 хүртэлх хувь ажиллах, цагийн хязгаартай/
  4. Тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллага
  5. УИХ, төрийн захиргаа, төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага, гааль, шүүх, прокурор, өмгөөлөл, нотариат, Сонгуулийн ерөнхий хороо /ажилтан, албан хаагчдын 10 хүртэлх хувь ажиллах, цагийн хязгаартай/
  6. Хүүхэд хамгааллын үйлчилгээ, асрамж халамжийн төрөлжсөн байгууллага, МУЗН
  7. Хүнсний үйлдвэрлэл, тээвэрлэлт, түгээлт, худалдаа
  8. Мал, амьтны өвс, тэжээлийн тээвэрлэлт, түгээлт
  9. Газрын тосны бүтээгдэхүүн, түлшний хангамж, түгээлт, тээвэрлэлт
  10. Сайжруулсан түлшний үйлдвэрлэл, нийлүүлэлт, тээвэрлэлт, түгээлт
  11. Банкны цахим болон автомат тооцооны машин
  12. Хэвлэл мэдээлэл, харилцаа холбоо, шуудан, илгээмж
  13. Зөвшөөрөлтэй харуул хамгаалалтын байгууллага
  14. Оршуулга

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

- Advertisment -

ИХ УНШИГДСАН