Нүүр хуудасМэдээХөнгөлөлттэй эмийн жагсаалтад шинээр эм нэмэгдлээ

Хөнгөлөлттэй эмийн жагсаалтад шинээр эм нэмэгдлээ

Шинэчилсэн жагсаалтад 159 ерөнхий нэршлийн, 590 худалдааны нэршлийн эмүүд багтсан бөгөөд эм ханган нийлүүлэх байгууллага, эмийн сан, мэргэжлийн холбоод зэргээс ирүүлсэн ерөнхий нэршлийн болон худалдааны нэршлийн эм шинээр оруулах, өөр тун хэмжээтэй эм оруулахаар хүсэлтүүдийг судалж, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын даргын “Аргачлал шинэчлэн батлах тухай” А/102 дугаар тушаалын хөнгөлөлт олгох эмийн нэр төрөл, үнийн дээд хязгаар, хөнгөлөлтийн хэмжээг тогтоох шалгуурт нийцсэн эмүүдийг жагсаалтад нэмсэн болно.

Олон улсад ашиглагддаг уналт таталт өвчний эмнэлзүйн удирдамжид уг өвчний үндсэн эмчилгээнд 21 төрлийн ерөнхий нэршлийн эм хэрэглэнэ гэж заасны дагуу ерөнхий болон худалдааны нэршлийн эмүүдийг жагсаалтад оруулсан бөгөөд төрөөс эмийн зардлыг нь хариуцан амбулаториор эмчлэх өвчний жагсаалтад тусгагдсан тархины саажилт, уналт таталттай хүүхдийн уналт, таталтын эсрэг эмийн үнийн хөнгөлөлтийг 0-19 насны хүүхдэд Эрүүл мэндийн даатгалын сангаас 100 хувиар хөнгөлөлт олгохоор болсон.   

Даатгуулагч-иргэдэд хөнгөлөлттэй эмийн үйлчилгээг ойртуулах, хүндрэл чирэгдэлгүй хүргэх, хүртээмжийг нэмэгдүүлэх хүрээнд Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж бүх шатны эрүүл мэндийн байгууллагын эмч хөнгөлөлттэй эмийн цахим жорыг бичих боломжтой болсон бөгөөд 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс олон улсын эмнэлзүйн удирдамж, ABCD ангиллын дагуу эм бичих ажлыг эхлүүлэхээр бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН