Нүүр хуудасМэдээХӨСҮТ-д менингококкт халдварын эсрэг вакциныг 22 мянган төгрөгөөр хийж байна

ХӨСҮТ-д менингококкт халдварын эсрэг вакциныг 22 мянган төгрөгөөр хийж байна

Бага насны хүүхдүүдийн дунд менингококкт халдвар ихээр бүртгэгдэж байгаа учир ХӨСҮТ-д менингококкт халдварын эсрэг сайн дурын дархлаажуулалт хийж эхлээд байна. Менингококк халдвар нь хүндэрвэл амь насанд аюултай.

Тиймээс ХӨСҮТ-ийн Сайн дурын дархлаажуулалтын албан дээр хоёр наснаас дээш, халдварт өртөөгүй, вакцинжуулалтад хамрагдаагүй, эмчийн үзлэгээр халуураагүй, ханиадгүй нь тогтоогдсон бол вакцинд хамрагдах боломжтой. 22 мянган төгрөгөөр хийлгэх боломжтой. БНХАУ-ын дөрвөн цэнт уг вакцин нь менингетийн дөрвөн хувилбараас сэргийлэх юм. 08.30-15.30-ын хооронд вакцинжуулалт хийж байна.

Гэсэн хэдий ч вакциныг ганцхан цэг буюу ХӨСҮТ-ийн Сайн дурын дархлаажуулалтын албанд хийж буйгаас үүдэн иргэдийн бөөгнөрөл, эмх замбараагүй байдал үүсч байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН