21.1 C
Ulaanbaatar
Ням, 13 6 сар 2021 04:46:48
Нүүр хуудас Мэдээ ХӨСҮТ-ийн ахмад эмч, доктор А.Амбасэлмаад Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан цол олголоо

ХӨСҮТ-ийн ахмад эмч, доктор А.Амбасэлмаад Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан цол олголоо

Хүндэт эрхмүүдийн нэг нь ХӨСҮТ-ийн ахмад эмч, доктор А.Амбасэлмаа бөгөөд түүнд Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан цол олголоо.

Цар тахлын үед хүн амын эрүүл мэндийн төлөө өөрийн амь насыг үл хайрлан хүчин зүтгэж буй эрүүл мэндийн ажилтнуудыг төр ийнхүү үнэлж, хүндэтгэлээ илэрхийлж буй юм. 

Доктор А.Амбасэлмаа “Ард түмэндээ, хамт олондоо маш их баярлалаа. Халдварт өвчинтэй тэмцэх, сэргийлэх нь багийн ажил байдаг. 40-өөд жил халдварт өвчинтэй тэмцэх ажилд мөр зэрэгцэн зүтгэж байсан үе үеийн хамт олондоо талархаж байна.

Цар тахлын вирусийг тойроод гарах арга байдаггүй. Өвчлөлд өртөх, эсвэл вакцинаар дархлаажуулах арга бий. Цар тахал өргөн тархсан үед бүгдээрээ вакцинаа хийлгэвэл сайхан цаг удахгүй ирнэ. Нийт ард түмэндээ эрүүл энхийг хүсэн ерөөе” гэв. 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

- Advertisment -

ИХ УНШИГДСАН