Нүүр хуудасМэдээХөшигийн хөндий автозамын зорчих хэсэгт автомашин шатжээ

Хөшигийн хөндий автозамын зорчих хэсэгт автомашин шатжээ

Нийслэлийн онцгой байдлын алба Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Хөшигийн хөндий /Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудлын хурдны зам/ Автозамын зорчих хэсэгт автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 11:48 цагт хүлээн авчээ.

Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн алба хаагчид 15 км замыг туулан очиход иргэн Ж-ийн“Форши Панамера” загварын суудлын автомашин шатаж байсныг 10 минут ажиллан унтраасан байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН