Нүүр хуудасМэдээХ.Бээжин: Хортой бодис биш гурил цацсан...дараагийн удаа ташуурдана

Х.Бээжин: Хортой бодис биш гурил цацсан…дараагийн удаа ташуурдана

Өнгөрсөн долоо хоногт мэдээлэл хийж байсан Д.Сосорбарамруу гурил цацсан иргэн Х.Бээжин мэдээлэл хийлээ.

Тэрбээр, Монгол Орос хоёр орны харилцаа 100 жилийн түүхтэй. Монгол Улс тусгаар тогтнолоо олоход Орос улс, Оросын ард түмний ач тусыг мартаж болохгүй. Гэтэл Д.Сосорбарам, Э.Бат-Үүл нарын хүмүүс Монгол Оросын ард түмнийг хагаралдуулах арга хэмжээ, тархи угаалтыг удаа дараа хийж байна. Тиймээс эсэргүүцлээ илэрхийлж, эсэргүүцлийн хамгийн хөнгөн хэлбэр болох хоргүй бүтээгдэхүүн гурил, өндөг цацсан юм. Гурил, өндөг бол хоргүй бүтээгдэхүүн учир гэмт хэрэгт тооцогддоггүй юм билээ.

Орос, Монголын ард түмнийг хагалан бутаргаж байгаа Э.Бат-Үүл, Монголхүү нарын хүмүүсийг эсрэг тууштай тэмцэнэ. Цаашид бид тэмцлээ үргэлжлүүлнэ, Бат-Үүлийг хүмүүжүүнэ. Эхний удаа гурил цацсан, дараагийн удаа ташуурдана. Монголчууд болохгүй байгаа хүүхдээ ташуурдаж хүмүүжүүлдэг, домнодог уламжлалтай.

Бид нар ч гэсэн аавынхаа суран ташуурын амт үзэж өссөн, буруудсан юм байхгүй гэлээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН