Нүүр хуудасМэдээХ.Нямбаатар: Д.Сумъяабазарын хувьд Намын дүрмийн дагуу намын дарга нэр дэвшүүлэх процесс явагдана.

Х.Нямбаатар: Д.Сумъяабазарын хувьд Намын дүрмийн дагуу намын дарга нэр дэвшүүлэх процесс явагдана.

Энэ удаагийн сонгуульд олон нийтийн дунд хийгдэж буй судалгаан дээр суурилж намын даргын зүгээс бодлогын нэр дэвшүүлэлт хийнэ. Хэд хэдэн гол хүчин зүйл байна. Нэгдүгээрт, инженер техникийн ажилтнууд мэргэшсэн байх, хоёрдугаарт, насны шалгуур байх, гуравдугаарт авилгал албан тушаалын асуудалд холбогдоогүй байх гэх мэт шалгуурыг харгалзаж өнөөдөр бодлогын нэр дэвшүүлэлт хийнэ. Тойргуудын нэр дэвшилтийн тухайд бол мэдээж тойрог орон нутагтаа танигдсан, суурь судалгаагаар сонгуульд ялахуйц ретингтэй хүмүүсийг нэр дэвшүүлэх асуудал яригдах байх гэж бодож байна. Жагсаалтад аль болох улс төрч биш, инженер техникийн ажилтан, инженерүүд, хуульч, эдийн засагч гэсэн хүмүүсийг сонгох ба тухайн салбартаа мэргэшсэн хүмүүсийг сонгохоор шалгуур тавина.

Сонгинохайрхан дүүрэг таван мандаттай, би энэ дүүргээс хоёр удаа сонгогдсон. Өмнө нь орон нутагт сонгогдож байсан. Би олон нийтэд өнгөрсөн оны 10-р сарын 16-ны өдөр хэвлэл мэдээллийн хэрэгслээр хэлсэн. Би нэр дэвшихгүй, орон нутгийн сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан засаг даргын мөрийн хөтөлбөрийг гүйцээн хэрэгжүүлнэ. Цаашид орон нутгийн сонгуульд нэр дэвших эсэхээ шийднэ гэдгээ илэрхийлсэн. Ийм байр суурьтай байна. 

Манай намын дүрмээр бол тухайн шатны засаг дарга, намын хорооныхон намын хороогоо тэргүүлдэг зарчим яригдсан. Тэрнээс ямар нэгэн асуудал, тохирооны зүйл юу ч байхгүй. Д.Сумъяабазар дарга бид хэд олон жил Сонгинохайрхан дүүрэгт хамтарч улс төрд нэр дэвшиж явсан. Тийм учраас энэ дүрмийн дагуу үйл явц, процесс болж байна.

10 сарын 11-нд болох орон нутгийн сонгуулийн тухай одоо ярихад эрт байна. Одоо бол Монгол улсын үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийн дагуу анх удаа 126 гишүүн бүхий холимог тогтолцоотой парламентын сонгуулийн нэр дэвшигчдийг тодруулах бага хурал эхлэх гэж байна. Энэ бага хурлаар 78 тойрогт 48 жагсаалтаар нэр дэвшигчдийг өнөөдөр тодруулах процесс явагдана. Би бага хурлын гишүүний хувиар өнөөдөр оролцож байна. 

Д.Сумъяабазарын хувьд Намын дүрмийн дагуу намын дарга нэр дэвшүүлэх процесс явагдана. Би мэдээж хамтран зүтгэж байсан хүнээ нэр дэвшээсэй гэсэн ийм бодолтой байгаа. Манай намын хурал бол өөрөө чөлөөт, ардчилалтай явагдана. Хүн бүрт нэр дэвших эрх нь нээлттэй. 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН