Манай хотын замын сүлжээний даацыг 80 гаруй мянган машин явах боломжтой гэсэн тооцоолол бий. Гэтэл өнөөдрийн байдлаар өдөр тутамдаа 600 гаруй мянган машин хөдөлгөөнд оролцож байна. Харин зундаа 400 гаруй мянган машин оролцож байна гэсэн судалгаа гарсан. Бид түгжрэлийг бууруулахын тулд Туулын хурдны зам, Тойрог зам гэсэн төслүүдийг эхлүүлсэн. Эдгээр замуудын бүтээн байгуулалтыг хийж чадвал хотын түгжрэл 40 гаруй хувиар буурна гэсэн мэргэжилтнүүдийн тооцоо судалгаа гарсан гэдгийг та бүхэнд хэлье





