Нүүр хуудасМэдээЦаашид өвлийн хүйтэн өдрүүдийн тоо 8-36 хоногоор багасна

Цаашид өвлийн хүйтэн өдрүүдийн тоо 8-36 хоногоор багасна

АНЭУ-д болж буй НҮБ-ын уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцийн талуудын 28 дугаар бага хурлын дээд хэмжээний хуралдаанд болж байна. Энэ үеэр Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ уур амьсгалын өөрчлөлтийн талаарх мэдээллийг цувралаар хүргэж байгаа. Тэрбээр энэ удаа агаарын хэм, дулааралтай холбоотой асуудлаар мэдээлэл өглөө.

Тодруулбал, “1940-2020 оны хооронд 80 жилийн хугацаанд монгол улсын агаарын хэм 2.46 хэмээр нэмэгдсэн. Ялангуяа 1980 оноос хойш эрчимтэй нэмэгдсэн тооцоо судалгааны дүгнэлтүүд гарсан. Бид нар цаашдаа яах ёстой вэ агаарын хэм хэдэн хэмд очих вэ гэдгийг зөв тооцож мэдээллүүдээ бэлтгэн хүргэж байхгүй бол уур амьсгалын өөрчлөлт хүний биед сөргөөр нөлөөлж эхэлсэн судалгаа олон оронд гарсан байна.

2030 он гэхэд Монгол улсын агаарын хэм 0.7-1.4 хэм, 2050 он гэхэд 1.1-2.9 хэмээр, 2080 он гэхэд 1.2-6.5 хэмээр дулаарна гэдэг тооцооллыг эрдэмтэд гаргажээ. Нэг талаас дулаарал явагдах нь сайн мэт боловч нөгөө талдаа маш олон асуудал дагуулдаг.

2080 он гэхэд зуны улиралл хуурай халуун өдрүүд нэмэгдэх, өвлийн улиралд өдөр дараалсан цастай өдрүүд нэмэгдэх магадлал өндөртэй гэж тооцоолжээ. Дулаарал явагдаж байгаатай холбоотойгоор цаашдаа хүйтний өдрүүд багасна. Жилд хүйтний өдрийн хэмжээ 8.8-36.9 хоногоор багасах төлөвтэй. 2080 он гэхэд магадгүй 36.9 өдрөөр хүйтэн өдрийн тоо багасна гэсэн үг. Дэлхийн дулаарал нь зуны хэт халалт, аадар бороо гэх мэт гамшигт үзэгдлүүд ихээхэн болно.” гэлээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН