Нүүр хуудасМэдээЦАГ АГААР: Алтайн уулархаг нутаг, Арц Богдын өвөр хоолойгоор салхи шуургатай, нутгийн...

ЦАГ АГААР: Алтайн уулархаг нутаг, Арц Богдын өвөр хоолойгоор салхи шуургатай, нутгийн зүүн хагаст хуурайшилт нэмэгдэнэ

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, нойтон цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй.

Салхи: Нийт нутгаар баруунаас секундэд 6-11 метр, Алтайн салбар уулс болон Арц Богдын өвөр хоолойгоор түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Агаарын температур: Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар +4…+9 градус, Монгол-Алтайн уулархаг нутаг, Увс нуурын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр +9…+14 градус, Алтайн өвөр говь болон Сэлэнгэ, Хараа, Ерөө голын хөндийгөөр +22…+27 градус, бусад нутгаар +14…+19 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Өглөөгүүр бага зэргийн бороо орно. Өдөртөө хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. +14…+16 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР:Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 7-12 метр. +14…+16 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР:Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. +12…+14 градус дулаан байна.

05 цагт Улаанбаатарт: +3 градус дулаан, харьцангуй чийг 35 хувь, агаарын даралт 862 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН