Нүүр хуудасМэдээЦАГ АГААР: Төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр үүлшиж, Хэнтийн уулсаар...

ЦАГ АГААР: Төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр үүлшиж, Хэнтийн уулсаар ялимгүй цас орно

Бусад нутгаар цас орохгүй. Нутгийн баруун хэсгээр баруунаас, бусад нутгаар баруун хойноос секундэд 4-9 метр, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр -27…-32 градус, Их нууруудын хотгор, Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчмоор -18…-23 градус, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Хараа, Ерөө, Халх голын хөндийгөөр -11…-16 градус, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 0…-5 градус, бусад нутгаар -7…-12 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. -8…-10 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. -7…-9 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. -8…-10 градус хүйтэн байна.

05 цагт Улаанбаатарт: -21 градус хүйтэн, харьцангуй чийг 64 хувь, агаарын даралт 870 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН