Нүүр хуудасМэдээЦАГ АГААР: Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Халх голын сав газраар...

ЦАГ АГААР: Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Халх голын сав газраар ялимгүй цас орж, зөөлөн цасан шуурга шуурна

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Халх голын хөндийгөөр цас орно. Бусад нутгаар цас орохгүй.

Салхи: Нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.

Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Цэцэг нуур, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр -17…-22 градус, Их нууруудын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Сэлбэ голын хөндийгөөр -9…-14 градус, говийн бүс нутаг, цас багатай газраар 0…-5 градус, бусад нутгаар -5…-10 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Өдөртөө -9…-11 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө -8…-10 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Ялимгүй цас орно. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Өдөртөө -9…-11 градус хүйтэн байна.

05 цагт Улаанбаатарт: -14 градус хүйтэн, харьцангуй чийг 62 хувь, агаарын даралт 865 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН