Нүүр хуудасМэдээЦасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтэрнэ

Цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтэрнэ

Өнөөдөр өдөр Завханы нутаг, Говь-Алтай, Баянхонгорын хойд, Архангайн баруун хэсгээр цасан шуурга шуурна.

Өнөө маргаашдаа баруун болон төвийн аймгуудын нутгаар, 27-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурч, говь, тал, хээрийн нутгаар салхи, шороон шуургатай байхыг ЦУОШГ-аас анхаарууллаа.

Энэ сарын 27-нд зүүн аймгуудын ихэнх нутаг, төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 28-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 27-нд нутгийн зүүн хагаст түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. 27-нд ихэнх нутгаар хүйтэрэх төлөвтэй байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН