Нүүр хуудасМэдээ“Цасны хачир” АШМУХ нийгмийн хариуцлагын хүрээнд “Ахмад настны үндэстний төв”-д халдваргүйтгэл хийлээ

“Цасны хачир” АШМУХ нийгмийн хариуцлагын хүрээнд “Ахмад настны үндэстний төв”-д халдваргүйтгэл хийлээ

“Цасны хачир” ХХК нь Монгол Улсын “Эрүүл мэндийн тухай хууль” болон Дээд шатны байгууллагын тогтоол шийдвэрийн биелэлтийг хангах чиглэлийг удирдамж болгон ажиллах, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, хүний эрүүл аюулгүй орчинд ажиллах, амьдрах эрхийг баталгаажуулах зорилгоор анх байгуулагдаж, өдгөө 25 дахь жилтэйгээ золгож байна. “Цасны хачир” ХХК нь тэмдэглэлт ойгоо угтан нийгмийн хариуцлагын хүрээнд энэ оны аравдугаар сарын 28-ны өдөр Төв аймгийн Батсүмбэр суманд байрлах “Ахмад настны үндэстний төв”-д ариутгал, халдваргүйтгэл хийлээ. Мөн тус төвийн хэрэглээнд зориулан зарим ахуйн хэрэгцээний зүйлс гардуулан өгсөн юм. Дэлхий нийтэд тархаад буй цар тахалтай тэмцэн, цаг наргүй ажиллаж байгаа хэдий ч идэвх санаачилга гарган ажиллаж буй та бүхний цаашдын ажил, хөдөлмөрт амжилт хүсье. Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай!

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН