5.1 C
Ulaanbaatar
Мяг, 21 9 сар 2021 09:13:16
Нүүр хуудасМэдээЦахим системд тулгуурлан Үндэсний баяр наадмаа зохион байгуулна

Цахим системд тулгуурлан Үндэсний баяр наадмаа зохион байгуулна

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо хуралдлаа. Хурлаар Тулгар төрийн 2229, Их Монгол Улс байгуулагдсаны 814, Ардын хувьсгалын 99 жилийн ойн Үндэсний их баяр наадмыг онцгой нөхцөлд тохируулан зохион байгуулах нь зүйтэй  гэж үзлээ. Улс орон даяар өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэнтэй холбогдуулан бүх нийтийг хамарсан томоохон арга хэмжээг зохион байгуулах эсэх талаар эргэлзээтэй байсан. Тэр дундаа энэ жил улсын баяр наадам болохгүй нь гэж ярьж байсан. Харин өнөөдрийн шийдвэрээр Үндэсний их баяр наадмыг зохион байгуулахаар боллоо. Тэгэхдээ түүх соёл, уламжлалын дархлаа болсон Үндэсний их баяр наадмаа зохион байгуулж, олон сар хорио цээрийн дэглэмд амьдарч буй ард иргэдээ хүндэтгэхийн зэрэгцээ сэтгэлзүйн дэмжлэг үзүүлж, уламжлалаа тасалдуулахгүй байх нь зүйтэй гэж үзлээ. Тиймээс иргэдийн бөөгнөрөл, цугларал үүсгэхгүйгээр, халдвар хамгааллын дэглэмийг сайтар мөрдөн Үндэсний их баяр наадмаа цомхон зохион байгууулахаар болж байна.

Үндэсний их баяр наадам зохион байгуулахтай холбогдуулан “Түр журам” баталж, дагаж мөрдөхөөр боллоо. Ингээд уншигч та бүхэндээ урьдчилсан байдлаарх наадмын хөтөлбөрийг танилцуулъя:

  • Долоодугаар сарын 10-ны өдөр Төрийн хүндэтгэлийн концерт СТӨ-нд тоглогдоно.
  • Долоодугаар сарын 11-ний өдөр төв цэнгэлдэх хүрээлэнд есөн хөлт цагаан тугаа залж, Монгол Улсын Ерөнхийлөгч баяр наадмыг нээн үг хэлж, нээлтийн урлагийн арга хэмжээ болно.
  • Нээлтийн ёслолыг шинэлэг хэлбэрээр зохион байгуулж, урлагийн ажилчдыг олноор төвлөрүүлэхгүй хэд хэдэн газарт зэрэг тоглуулж, тоглолтыг технологийн шийдлээр нэгтгэн үзүүлнэ.
  • Бөхийн барилдаан, морин уралдаан, сур, шагайн харваа уламжлалын дагуу зохиогдоно.

Гол нь тэмцээн, уралдаан арга хэмжээнд оролцож байгаа тамирчид, зохион байгуулалтын ажилчид, цэнгэлдэх хүрээлэнд нэвтрэх хүмүүст “Ковид 19”-ийн шинжилгээ хийлгэсэн байх шаардлага тавьжээ.

Үндэсний их баяр наадмыг бүхэлд нь технологийн дэвшил, шийдлийг ашиглан нийт ард түмэндээ хүргэнэ. Төв цэнгэлдэх хүрээлэн болон хүй 7 худагт худалдаа, үйлчилгээ гарахгүй, иргэдийг төвлөрүүлэхгүй бөгөөд наадамчин олон маань онлайн хэлбэрээр болон радио, телевизийн сувгаар баяр наадмаа бүхэлд нь үзэж наадамлах юм. Үүнийг үзэгчгүй, цахим наадам гэх нь ташаа ойлголт юм. Тодруулвал төв цэнгэлдэх хүрээлэнгийн үзэгчийн суудлын багтаамж 12-15 мянга бөгөөд энэ нь нийслэлчүүдийн 1 хувь хүрэхгүй хүн ам. Жилийн жилд наадам үзэхдээ энэхүү нэг хувь маань маш их дараалал, чирэгдэл болж тасалбар олж авч наадамладаг. Үлдсэн 99 хувь нь телевиз, радио, онлайнаар морь, бөх, сур шагайгаа үзэн наадамласаар ирсэн туршлагатай. 

Иймд энэ жилийн наадмыг тусгай дэглэмийн дагуу зохион байгуулахад наадамчин олон, иргэдэд төдийлөн хүндрэл чирэгдэл учрахгүй хэмээн тооцоолж, ард иргэдээ цаг үеийн нөхцөл байдал, эрсдлийг ойлгон, гаргаж буй уг шийдвэрт  хүндэтгэлтэй хандана гэдэгт Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны гишүүд итгэлтэй байлаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.

  • Бүс, даншиг наадам, бусад / төрийн болон төрийн бус байгууллагын ой, ургийн баяр, төгсөлтийн уулзалт, насны ой гэх мэт/ арга хэмжээг зохион байгуулахыг хязгаарлах
  • Коронавируст халдвар Covid-19 цар тахлаас сэргийлэх, онцгой нөхцөл байдлын үед Үндэсний их баяр наадмын үйл ажиллагааг үзэгчгүйгээр, олон нийтийн телевиз, хэвлэл мэдээллийн хэрэгслээр нэвтрүүлэх
  • Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын арга хэмжээнээс бусад төрийн хүндэтгэлийн концерт, үдшийн цэнгүүн, үзэсгэлэн, үзвэр үйлчилгээ, урлаг, соёлын арга хэмжээ, уяачдын наадмыг зохион байгуулахгүй байх
  • Баяр наадмын үйл ажиллагаанд оролцогчдын бүртгэлийг цахимаар зохион байгуулж, салбар хороогоор дамжуулан мандатыг олгох
  • Үндэсний их байр наадмын өдрүүдэд Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоон худагт худалдаа үйлчилгээг хориглох
  • Үндэсний их баяр наадмыг зохион байгуулагч, гишүүд, оролцогч, хэвлэл мэдээллийн ажилтнууд коронавируст халдварын шинжилгээнд хамруулах
  • Үндэсний их баяр наадам зохион байгуулагдах газруудад халдвар ариутгалын цэгийг ажиллуулж, тогтмол ариутгал халдваргүйжүүлэлтийг хийх
  • Төв цэнгэлдэх хүрээлэн, Сур болон шагайн харвааны асар, Хүй долоон худаг руу иргэд, тээврийн хэрэгслийн зорчих хөдөлгөөнийг хязгаарлах
  • Цар тахалтай холбогдуулан баяр наадмын Үндэсний бөхийн барилдаан, Хурдан морины уралдаан, Үндэсний сур, шагайн харвааг тусгай горимоор зохион байгуулах

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

- Advertisment -

ИХ УНШИГДСАН