Нүүр хуудасМэдээЦЕГ: СЭРЭМЖЛҮҮЛЭГ

ЦЕГ: СЭРЭМЖЛҮҮЛЭГ

Цагдаагийн байгууллагад 2024 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Ховд аймгийн Булган сумын нутаг дэвсгэрт “Зам тээврийн ноцтой осол гарсан байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн.

Тус аймгийн цагдаагийн газрын Булган сумын цагдаагийн хэлтсээс шалгахад тус сумын “Шар кемп” гэх газарт ачаа тээврийн зориулалттай хоёр зүтгүүр замын хөдөлгөөнд оролцох үедээ хоорондоо мөргөлдөж, ослын улмаас нэг тээврийн хэрэгслийн жолооч харамсалтайгаар амь насаа алдсан хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Иймд жолооч та тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангах, орон нутгийн замд зорчих үедээ хөдөлгөөний аюулгүй байдлыг ханган замын нөхцөлд тохируулж анхаарал, болгоомжтой хөдөлгөөнд оролцох, Замын хөдөлгөөний дүрмийг мөрдөж, өөрсдийн болон зорчигчдын аюулгүй байдлыг хангахыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН