Нүүр хуудасМэдээЦЕГ: Хулгайн утас худалдан авах гэж байгаа эсэхээ E-Mongolia-с мэдэх боломжтой

ЦЕГ: Хулгайн утас худалдан авах гэж байгаа эсэхээ E-Mongolia-с мэдэх боломжтой

Цагдаагийн байгууллагаас Харилцаа холбооны зохицуулах хороотой хамтран
хулгайд алдагдсан гар утасыг түргэн, шуурхай олж тогтоохын тулд үүрэн телефоны
оператор компаниудтай цахим сүлжээгээр холбогдож мэдээлэл солилцох ажлыг
эхлүүлсэн.
Тус ажлын хүрээнд алдагдсан болон гээгдүүлсэн гар утасны IMEI дугаараар хайлт хийж, мэдээлэл авах боломжийг “Төрийн цахим үйлчилгээний E-Mongolia” системд
нэвтрүүлэн ажиллажээ. Тухайлбал:
Цагдаагийн байгууллагад эрэн сурвалжлагдаж байгаа болон гээгдүүлсэн гар
утасны мэдээллийг “Төрийн мэдээлэл солилцооны ХУР” системээр дамжуулан тухайн
иргэн өөрөө IMEI дугаараар шалгах үйлчилгээг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрөөсэхлэн үйл ажиллагаанд нэвтрүүлээд байна.
Ингэснээр хулгайлагдсан гар утсыг бусдад зарж, борлуулдаг хууль бус үйлдлийг
таслан зогсоох, тухайн гар утасыг худалдан авч байгаа иргэд хулгайлагдсан гар утас мөн эсэхийг өөрөө шалгадаг нөхцөл, боломжууд бүрдэж байгаа юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН