Нүүр хуудасМэдээЦЕГ: Хууль бусаар мод бэлтгэсэн тохиолдолд 450 нэгжээс 5400 нэгжтэй тэнцэх хэмжээгээр...

ЦЕГ: Хууль бусаар мод бэлтгэсэн тохиолдолд 450 нэгжээс 5400 нэгжтэй тэнцэх хэмжээгээр торгох, 240-720 цаг нийтэд тустай ажил хийлгэнэ

Зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод, модон материалыг бэлтгэсэн, тээвэрлэсэн, худалдсан, худалдан авсан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.

Дээрх гэмт хэргийг байнга тогтвортой, бүлэглэж, улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойд, төрийн албан хаагч үйлдсэн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Энэ гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн бол хуулийн этгээдийг тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулах эрх хасаж хорин мянган нэгжээс нэг зуун хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэхээр хуульчилсан байдаг тул иргэд та бүхэн хууль тогтоомжийг сахин мөрдөж, байгаль орчноо хайрлан хамгаалахыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН