Нүүр хуудасМэдээЦЕГ: “Хүүхэд таныг хамгаалъя” нээлттэй өдөрлөгт хүрэлцэн ирэхийг урьж байна

ЦЕГ: “Хүүхэд таныг хамгаалъя” нээлттэй өдөрлөгт хүрэлцэн ирэхийг урьж байна

“Олон Улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг тохиолдуулан цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас гурав дахь жилдээ “Хүүхэд таныг хамгаалъя” нээлттэй өдөрлөгийг зохион байгуулах гэж байна.

Энэ үеэр хүрэлцэн ирсэн хүүхэд багачууд, иргэдэд байгууллагынхаа үйл ажиллагааг танилцуулах, нохойтой алба хаагчийн үзүүлбэр, гардан тулаан, автомашины үзэсгэлэнг сонирхуулж, урлаг соёлын болон сагсан бөмбөгийн 3×3, хийн буу, дартс, АХА тэмцээн уралдаануудыг тус тус зохион байгуулахаас гадна хамт ирсэн ээж аав, ах эгч, асран хамгаалагч нарт нь жолоодох эрхийн лавлагаа, үнэмлэх олгох, хүчинтэй хугацааг сунгуулах, жолоодох эрхээ хасуулсан иргэдэд сургалт явуулах, галт зэвсэг, хувийн хамгаалалт, аюултай ачаа тээш тээвэрлэх зөвшөөрлийг хэрхэн авах талаар зөвлөгөө, мэдээлэл өгөх зэрэг олон төрлийн үйлчилгээг нэг дор үзүүлэх юм.

“Хүүхэд таныг хамгаалъя” нээлттэй өдөрлөг энэ оны 05 сарын 30-ны өдрийн 09:00-14:00 цагт Жанжин Сүхбаатарын талбайд болох тул эцэг, эх, хүүхэд багачууд та бүхэн хүрэлцэн ирж цагдаа, дотоодын цэргийн ах, эгч нартайгаа нэг өдрийг дурсамж бүтээн өнгөрүүлээрэй.

Амар тайван амьдралын төлөө хамтдаа!

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН