Нүүр хуудасМэдээЦЕГ: Үлэг гүрвэлийн бүтэн ясыг олборлон, өндөр үнээр худалдах зорилготой байж болзошгүй...

ЦЕГ: Үлэг гүрвэлийн бүтэн ясыг олборлон, өндөр үнээр худалдах зорилготой байж болзошгүй үйлдлийг илрүүлэн баривчилжээ.

Экологийн болон Эрүүгийн цагдаагийн албаны алба хаагчид энэ оны 01 дүгээр сарын 19-ний өдөр “Э” нарын гурван иргэдийг хууль бусаар археологи, палеонтологийн хайгуул, малтлага хийж түүх соёлын хосгүй үнэт зүйл болох үлэг гүрвэлийн бүтэн ясыг олборлон, бусдад өндөр үнээр худалдах зорилготой байж болзошгүй үйлдлийг илрүүлэн баривчилжээ.

Тэднийг баривчлах үед зорчиж явсан тээврийн хэрэгслээс 110 см урттай, 56 см өргөнтэй, 44 см өндөртэй үлэг гүрвэлийн яс илэрснийг эд мөрийн баримтаар хураан авч, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Урьдчилсан байдлаар 2023 оны хавар Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрээс уг үлэг гүрвэлийн ясыг олборлож, энэ оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод тээвэрлэж авчирсан нөхцөл байдал тогтоогдлоо.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН