Төрийн үйлчилгээг сум, багийн иргэдэд ойртуулах ажлын хүрээнд Ц.Баатархүү сайд тус аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Д.Батбаяр, С.Эрдэнэболд нарт 17 ширхэг киоск машиныг гардуулан өглөө.
Ингэснээр Сэлэнгэ аймгийн иргэд өөрт ойр байрлаж буй киоск машинаас төрийн 103, хувийн хэвшлийн 600 орчим үйлчилгээг авах боломжтой боллоо.