Хоёрдугаар шатанд 49 сурагч өрсөлдөж байна. Машин сургалт (Machine learning), Эх хэл боловсруулалт (Natural Language Processing), Компьютер хараа (Computer vision) чиглэлийн 3 бодлого бодно. Аваргууд өнөөдөр орой тодорно.

Тус олимпиадад шалгарсан эхний 8 сурагч АI-ийн Олон улсын II олимпиадад эх орноо төлөөлөн оролцох юм.

