Нүүр хуудасМэдээЦХИХХЯ: 2025 онд хийгдэх онцлох 10 ажил

ЦХИХХЯ: 2025 онд хийгдэх онцлох 10 ажил

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам 2025 онд хийгдэх онцлох 10 ажлыг танилцуулж байна.

  1. 5G сүлжээ нэвтрүүлнэ. Харилцаа холбоо төдийгүй аж үйлдвэр, эрүүл мэнд, нийгмийн бүх салбарт суурь дэвшил явагдана.
  2. Төрийн үйлчилгээнд хиймэл оюун ухаанд суурилсан АI агент нэвтрүүлнэ.
  3. Монгол Улсын алслагдсан 100 цэгт хөдөлгөөнт холбооны сүлжээ оруулна.
  4. Төрийн мэдээллийг нээлттэй өгөгдөл болгож, их өгөгдлийг эргэлтэд оруулна.
  5. Үндэсний блокчейн технологийг хөгжүүлнэ.
  6. Монгол Улсын бүх суманд интернет хурдыг 10 дахин өсгөнө. “Дижитал аймаг – Дижитал хот” хөтөлбөрийг аймаг бүрт хэрэгжүүлнэ.
  7. Дрон оператор сургалтын төв, нислэгийн туршилтын бүсийн үйл ажиллагааг өргөжүүлнэ.
  8. Цагийн баталгаажуулалтын систем нэвтрүүлж, тоон гарын үсгийн хэрэглээ, аюулгүй, найдвартай ажиллагаа 100 хувьд хүрнэ. Олон улсад хүлээн зөвшөөрүүлнэ.
  9. Кибер аюулгүй байдлыг чадавхийг нэг шат ахиулж, олон улсын эрэмбээр “дэвшиж буй” түвшинд хүргэнэ.
  10. Инновац, өндөр технологи, гарааны бизнесийг дэмжих хөрөнгө оруулалтын үндэсний санг байгуулна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН