Нүүр хуудасМэдээЦХХХЯ: Монгол улс Бүгд Найрамдах Узбекстан улстай цахим засаглал, мэдээлэл технологийн салбарт...

ЦХХХЯ: Монгол улс Бүгд Найрамдах Узбекстан улстай цахим засаглал, мэдээлэл технологийн салбарт хамтран ажиллана

Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батцэцэг 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Бүгд Найрамдах Узбекистан Улсын Мэдээллийн технологи, харилцаа холбооны хөгжлийн асуудал эрхэлсэн нэгдүгээр орлогч сайд Олег Андреевич Пекось тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.

Уулзалтаар хоёр орны цахим засаглал, мэдээллийн технологийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх боломжийн талаар санал солилцлоо.

Бүгд Найрамдах Узбекистан Улсын Мэдээллийн технологи, харилцаа холбооны хөгжлийн асуудал эрхэлсэн нэгдүгээр орлогч сайд Олег Андреевич Пекось: Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй цахим шилжилтийн бодлого, үйл ажиллагаа богино хугацаанд бодит үр дүнд хүрч байгааг өндрөөр үнэлж, цаашид хоёр орны мэдээллийн технологийн гарааны бизнесийг дэмжих, цахим эдийн засгийг хөгжүүлэхэд туршлага солилцон хамтран ажиллах сонирхлоо илэрхийлэв.

Уулзалтаар талууд ярилцсан агуулгын хүрээнд хамтран ажиллахаар тохиролцлоо.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН