Нүүр хуудасМэдээЦХХХЯ: “ТӨРИЙН БҮТЭЭМЖИЙН СЭРГЭЛТ- ЦАХИМ ЭРҮҮЛ МЭНД” СУРГАЛТ НИЙСЛЭЛИЙН 9 ДҮҮРЭГТ ЗОХИОН...

ЦХХХЯ: “ТӨРИЙН БҮТЭЭМЖИЙН СЭРГЭЛТ- ЦАХИМ ЭРҮҮЛ МЭНД” СУРГАЛТ НИЙСЛЭЛИЙН 9 ДҮҮРЭГТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА

Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар Эрүүл мэндийн салбарт цахим шилжилтийг эрчимжүүлэх ажлын хүрээнд систем хооронд мэдээлэл солилцох боломжийг бүрдүүлэх асуудлыг судалж санал боловсруулах ажлын хэсэг байгуулагдсан. Энэ хүрээнд Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын тушаалаар дэд ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна.

Ажлын хэсгийн хүрээнд эрүүл мэндийн салбарт идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй программ хангамж үйлдвэрлэгч 7 аж ахуйн нэгжтэй хамтран ажиллаж, эрүүл мэндийн төрөлжсөн мэдээллийн санг бодит цагийн горимд нэгтгэх нөхцөлийг бүрдүүлж, үндсэн систем “ХУР”-тай холбогдон, иргэний зөвшөөрлөөр эрүүл мэндийн байгууллага хооронд эрүүл мэндийн мэдээллийг дамжуулах боломжтой боллоо.

Мөн төрийн цахим үйлчилгээний нэгдсэн систем И-Монгол-д эрүүл мэндийн нэн шаардлагатай дараах 7 төрлийн тусламж, үйлчилгээг цахим хэлбэрт бүрэн шилжүүлж, заримыг нь хэрэглээнд нэвтрүүлээд байна.

Үүнд:

1. ЭМИЙН ЖОР

2. ДҮРС ОНОШИЛГООНЫ ДҮГНЭЛТ

3. ШИНЖИЛГЭЭНИЙ ХАРИУ

4. ХҮҮХДИЙН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ТАРИЛГЫН ГЭРЧИЛГЭЭ

5. АМБУЛАТОРИОР ЭМЧЛҮҮЛЭГЧДИЙН КАРТ

6. ЖИРЭМСЭН ЭМЭГТЭЙН ХЯНАЛТЫН ХӨТӨЧ КАРТ

7. ЭХ, ХҮҮХДИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ДЭВТЭР БАГТАЖ БАЙНА.

Дээрх ажлуудын хүрээнд ЦХХХЯ, ЭМЯ хамтран “Цахим эрүүл мэнд” сургалтыг нийслэлийн 9 дүүргийн эрүүл мэндийн салбарынханд үе шаттай зохион байгуулах юм. Өнөөдрийн сургалтад Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн салбарынхан хамрагдлаа.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН