Нүүр хуудасМэдээЦ.Ганзориг: Ойрын хавьтлыг төлбөртэй тусгаарлана гэсэн заалтандаа залруулга хийж байна...

Ц.Ганзориг: Ойрын хавьтлыг төлбөртэй тусгаарлана гэсэн заалтандаа залруулга хийж байна…

Шуурхай штабын дарга хурандаа Ц.Ганзориг: “Тусгаарлан ажиглах үйл ажиллагааг зохицуулах түр журам”-ын 2.1-д “Коронавируст халдварын батлагдсан тохиолдлын ойрын хавьтлыг өөрийн хүсэлтээр нь тусгаарлан ажиглах байрны төлбөрийг төлүүлж долоо хоног тусгаарлан ажиглана” гэсэн заалт дээр өнөөдөр залруулга хийж байна.

Энэ заалт нь Эрүүл мэндийн тухай хуулийн 26.4-ийн 4-т  “Нийгмийн эрүүл мэндийн үйл ажиллагаа, гамшиг, нийтийг хамарсан халдварт өвчин дэгдэлтийн үед эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлэх буюу төр хариуцна” гэсэн хуулийн заалттай зөрчилдсөн.

Залруулж “Коронавируст халдварын батлагдсан тохиолдлын ойрын хавьтлыг тандалтын багийн санал эсхүл тухайн хүний хүсэлтийг харгалзан долоо хоног тусгаарлах байранд тусгаарлана” гэж оруулсан. Өөрөөр хэлбэл тусгаарлах байрны зардлыг төр хариуцна, ямар нэг төлбөр төлөхгүй. Эрүүл мэндийн тухай хуультай нийцүүлж өөрчилсөн учир энэ залруулгыг хийж байна” гэлээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН