9 C
Ulaanbaatar
Лха, 12 5 сар 2021 13:48:00
Нүүр хуудас Мэдээ Ц.Мянганбаяр: Засгийн газраас нөхөн төлбөр нэхэмжилнэ

Ц.Мянганбаяр: Засгийн газраас нөхөн төлбөр нэхэмжилнэ

Алтны 13 лицензээ хураалгаад байгаа “Монгол газар” компанийн захирал Ц.Мянганбаяр Засгийн газраас нөхөн төлбөр нэхэмжилнэ гэдгээ хэвлэлээр зарласан.

Тэрбээр энэ тухай ярихдаа “УИХ-ын сонгуулийн шоу одооноос эхэлж байна. Засгийн газар уул уурхайн лицензийг хураагаад авч болно. Би ашиглалтын лицензийг хууль журмын дагуу Засгийн газрын харъяа агентлагийн зөвшөөрлөөр авсан. Тэгэхээр эрх цуцлагдсан бол нөхөн олговор олгох асуудал яригдана. Үүнийгээ Засгийн газар мэдэж шийдвэр гаргасан байлгүй дээ” гэж Засгийн газраас гаргасан шийдвэрт хариу барьжээ.

Мөн “Ц.Мянганбаярын бие муудаж, III эмнэлэгт хүргэгдсэн” гэх цуу нь ташаа болохыг тодотгож, “Яагаад тийм худлаа мэдээлэл зохион байгуулалттай гарсныг мэдэхгүй байна. Намайг үхүүлэх сонирхолтой хүмүүс байх шиг байна. Миний бие зүгээр байгаа” гэжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

- Advertisment -

ИХ УНШИГДСАН