Нүүр хуудасМэдээЦ.Нямдорж, Ж.Батзандан нар Б.Хурцын шүүх хуралд оролцох хүсэлтэй байна

Ц.Нямдорж, Ж.Батзандан нар Б.Хурцын шүүх хуралд оролцох хүсэлтэй байна

С.Зориг агсныг хөнөөсөн хэргийг илрүүлэхэд эрүүдэн шүүсэн гэх асуудлаар Б.Хурц нарын 9 хүний хэрэг шүүхээр шийдвэрлэгдэхээр болсон. Энэ хурал ирэх даваа гаригт Төв аймаг дахь Эрүүгийн хэргийн шүүхэд болно. Тэгвэл шүүх хуралд Хууль зүй, Дотоод хэргийн сайд Ц.Нямдорж оролцох хүсэлт гаргасан байна.

Мөн Олон улсын парламентын холбооны Удирдах зөвлөлөөс ирүүлсэн шийдвэрийг судалж, холбогдох санал дүгнэлт боловсруулах үүрэг бүхий түр хороог УИХ-аас байгуулсан. Тус хороог УИХ-ын гишүүн Ж.Батзандан ахалдаг бөгөөд гишүүдээр нь УИХ-ын гишүүн Л.Болд, Х.Нямбаатар, А.Сүхбат, Я.Санжмятав, Ө.Энхтүвшин нар ажилдаг юм. Эдгээр гишүүд мөн Б.Хурц нарын шүүх хуралд оролцох хүсэлтээ Төв аймгийн шүүхэд гаргасан байна. Тэдний зүгээс шүүх хуралд хөндлөнгийн ажиглагчаар оролцох хүсэлтэй байгаа ажээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН