Нүүр хуудасМэдээЦ.Нямдорж: С.Зоригийг хөнөөсөн хэрэгт Э.Бат-Үүлийг байцаах ёстой...

Ц.Нямдорж: С.Зоригийг хөнөөсөн хэрэгт Э.Бат-Үүлийг байцаах ёстой…

Засгийн газрын 100 хоногт хийсэн ажлын тайланг танилцуулах үеэр ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгтэй холбоотойгоор тун ноцтой байр байр суурийг илэрхийлэв.

Тэрбээр: Зоригийн хэргийг хянаж, шүүсэн хүмүүс захиалагчийг олоогүй байж, захиалгаар хүн алсан гэж Б.Содномдаржаа, Т.Чимгээ хоёрт ял халдаасан. Энэ хэрэгт Ц.Амгаланбаатарын мэдүүлгээр захиалагчаар Э.Бат-Үүлийг татсан. Харин хамжигчаар Булганыг татсан. 10 сар хорьсон ч тогтоож чадаагүй. Хамтрагчаар А.Ганхуяг гэдэг хүнийг мөн л хорьж, тогтоож чадаагүй юм. Энэ хүнийг найман сар хорьсон. 2016 оны есдүгээр сарын 2-нд Э.Бат-Үүлийг С.Зоригийн аминд халдсан гэж яллагдагчаар татсан. 20 хоногийн дараа нотлогдоогүй тул гэдэг шалтгаанаар яллагдагчаар татах тогтоолыг хүчингүй болгосон. Энд ямар ч эргэлзээ байхгүй. Ц.Амгаланбаатар элдэв юм яриад байгаа юм бол Э.Бат-Үүлийг байцаах ёстой.

Тавдугаар сарын 14-нд Дээд шүүх хуралдана гэсэн. Үүнийг харъя. Яргалсан гэдэг нь ойлгомжтой болсон. Энэ асуудалд нэг сонин зүйл бий. Ц.Амгаланбаатарын эмээ нь Цэвэлмаа гэж хүн байж байгаад нас барсан. Т.Чимгээгийн нөхөр С.Бямбасүрэнгийн ээж, Хоригдож байсан А.Ганхуягийн ээж гурав төрсөн эгч дүү гурвын хүүхдүүд. Төрсөн эгч дүү гурвын гэр бүлийг тэр чигт нь хамсан нь аймшигтай” гэсэн юм.  

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН