-2.1 C
Ulaanbaatar
Пүр, 21 10 сар 2021 07:12:20
Нүүр хуудасМэдээЦ.Сандуй, А.Ганбаатар нарт оноосон ялыг алдаатай, хуулийн зүйл заалтыг буруу тайлбарласан гэж...

Ц.Сандуй, А.Ганбаатар нарт оноосон ялыг алдаатай, хуулийн зүйл заалтыг буруу тайлбарласан гэж үзжээ

Дөрвөн жилийн туршид яригдсан, сонгуулийн мөнгө босголт, төрийн албыг найцаалцдаг гэх МАН-ын хэрэг тун саяхан шийдэгдсэн. Тодруулбал, 60 тэрбумын хэрэг гэгчээр энэ намын зарим нөхөд нэр холбогдсон ч эхнээсээ зарим нь замхарч, сүүлдээ Ц.Сандуй, А.Ганбаатар нар тунаж үлдэн шүүхээс дөрвөн жилийн хорих ял сонсоод байсан юм. Энэ явдлыг зарим нь МАН туг тахилаа гэж шүүмжлэх нь ч байсан. Тэгвэл уг эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаан Нийслэлийн Эрүүгийн Хэргийн давж заалдах шатны шүүхэд боллоо. 

Шүүх бүрэлдэхүүн Ц.Сандуй, А.Ганбаатар нарт оноосон 4 жилийн хорих ялыг хуулийн хэрэглээний хувьд алдаатай, хуулийн зүйл заалтыг буруу тайлбарласан байна гэж үзэн хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэлээ. 

“Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцогдсон НИТХ-ын дарга асан Ц.Сандуй, МАН-ын гишүүн асан А.Ганбаатар нарт холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хуралд холбогдогчдын зургаан өмгөөлөгч оролцжээ. 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

- Advertisment -

ИХ УНШИГДСАН