20 C
Ulaanbaatar
Мяг, 20 4 сар 2021 15:23:55
Нүүр хуудас Мэдээ Чингэлтэй-Зунжин чиглэлийн автобусаар 12 сарын 20-24-ний хооронд үйлчлүүлсэн иргэд шинжилгээнд хамрагдахыг зөвлөлөө

Чингэлтэй-Зунжин чиглэлийн автобусаар 12 сарын 20-24-ний хооронд үйлчлүүлсэн иргэд шинжилгээнд хамрагдахыг зөвлөлөө

“Тэнүүн Огоо” ХХК-ийн Чингэлтэй-Зунжин чиглэлийн автобусны жолоочоос шинэ коронавирусийн халдвар илэрсэн бөгөөд түүний ойрын хавьтлуудыг тусгаарласан болохыг ХӨСҮТ-өөс мэдээллээ.

Тухайн жолооч гэр бүлийн хавьтлаар халдвар авсан байна. Жолооч энэ сарын 24-ний өдрөөс хойш ажилдаа яваагүй бөгөөд тухайн автобус баазын 90 хүнийг тусгаарлан шинжилгээ авч байгаа аж.

Иймд арванхоёрдугаар сарын 20-ноос 24-ний хооронд Чингэлтэй-Зунжин чиглэлийн автобусаар үйлчлүүлсэн иргэдийг сайн дурын шинжилгээнд хамрагдахыг ХӨСҮТ-өөс зөвлөлөө.

Тухайн жолооч зуслан чиглэлийн автобусанд жолооч хийж байсан бөгөөд “Би Чингэлтэй-Зунжин чиглэлийн автобусанд жолооч хийдэг. Зуслангийн чиглэл болохоор их хүн суудаггүй” хэмээн асуумж бөглөсөн гэж ЭМЯ-наас мэдээллээ. 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

- Advertisment -

ИХ УНШИГДСАН