Нүүр хуудасМэдээЧУУЛГАН: Гааль, НӨАТ-аас чөлөөлж, буцаан олгох төслийг баталлаа

ЧУУЛГАН: Гааль, НӨАТ-аас чөлөөлж, буцаан олгох төслийг баталлаа

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдааны эхэнд “Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн талаар авах зарим арга хэмжээний тухай” буюу хүсэлт гаргасан 0-18 насны хүүхэд бүрт мөнгөн тэтгэмж олгох хуулийг төслийг эцэслэн баталсан. Үүний дараагаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Гааль, НӨАТ-ын албан татвараас чөлөөлж, буцаан олгох хуулийн төслийг хэлэлцлээ. Хуулийн төсөл батлагдсанаар газрын тос боловсруулах үйлдвэрийг барих явцад дотоодод үйлдвэрлэх боломжтой тоног, төхөөрөмжийг экспортлох бөгөөд түүнд төлсөн татварыг 100 хувь буцаан олгох тухай юм. Ингээд байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хурааж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ. Ингэснээр хуулийн төслийг бүхэлд нь батлах санал гаргаж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж хуулийн төслийг баталлаа. Харин үргэлжлүүлээд УИХ-ын нэгдсэн чуулган хаалттай хуралдаж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН