21.1 C
Ulaanbaatar
Ням, 13 6 сар 2021 05:33:51
Нүүр хуудас Мэдээ Чөлөөлсөн газрын хогийг цэвэрлэж ногоон байгууламж, гүйлтийн талбай барих ажил үргэлжилж байна

Чөлөөлсөн газрын хогийг цэвэрлэж ногоон байгууламж, гүйлтийн талбай барих ажил үргэлжилж байна

Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо өнөр хорооллын гудамж дагуу зөвшөөрөлгүй олон жил болсон гарааш, чингэлэг, контейнеруудыг чөлөөлөх ажил бүрэн дууслаа.

Чөлөөлсөн талбайн үүсмэл хог хаягдлыг цэвэрлэж, шугам сүлжээний засвар үйлчилгээний ажил үргэлжилж байна. Өчигдөр /2021.05.17/ дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай бүтээн байгуулалт өрнөх талбайд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хотын тохижилт, цэцэрлэгжүүлэлтийн хэлтсийн дарга М.Гансэлэм, Зураг төслийн хүрээлэнгийн судалгааны институтын ахлах мэргэжилтэн Р.Амартүвшин болон холбогдох албаны хүмүүстэй ажиллалаа.

Энэ үеэр дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай мэргэжилтнүүдэд газар чөлөөлсөн талбайг ногоон байгууламж бүхий явган хүний зам, гүйлтийн талбай болгон тохижуулах төлөвлөгөө гаргасан байгаа талаар танилцуулан тэдний санал, бодлыг сонсов.

Мөн Захирагчийн ажлын албаны Хотын тохижилт, цэцэрлэгжүүлэлтийн хэлтсийн гаргасан зураг төслийн схем зургийг харгалзан, талбайн бодит зай талбайд харьцуулалт хийлээ. Тус талбайд зөвшөөрөлгүй олон жил болсон 132 ширхэг гарааш, контейнерыг буулгаснаар нийтийн эдэлбэрийн 0.9 га газар чөлөөлөгдөж, бүтээн байгуулалт өрнөхөд бэлэн болсон.

Газар чөлөөлөлтийн ажил цааш үргэжлэн Өнөр бүсийн нэгдүгээр хорооллын зам дагуух “Саппоро” хүртэлх байрлуулсан зөвшөөрөлгүй гарааш, контейнерыг буулгаж 2.8 kм хүртэлх зам, талбайг чөлөөлөх юм.

авто зам болон бичвэр гэх мэтийн зураг байж болно
гадаа болон бичвэр гэх мэтийн зураг байж болно
бичвэр гэх мэтийн зураг байж болно
гадаа болон бичвэр гэх мэтийн зураг байж болно

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

- Advertisment -

ИХ УНШИГДСАН